Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗАР

“Ажлын байранд хүүхэд хөхүүлэх, живх солих өрөө бий болгох” аянд тэргүүллээ.

Баянхонгор аймгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд “Ажлын байранд хүүхэд хөхүүлэх, живх солих өрөө бий болгох” аяныг 2021 оны 10 дугаар сард зохион байгуулсан. Аянд 7 байгууллага оролцож тайлан хүргүүлсэн бөгөөд 15 үзүүлэлтийн дагуу нийт 75 оноо авах ёстойгоос Татварын хэлтэс 69 оноо авч I байр, Баянлиг сумын Хүүхдийн цэцэрлэг 68 оноо авч II байр, Ц.Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлэг 66 оноо авч III байранд тус тус шалгарлаа. Аяныг зохион байгуулснаар 7 байгууллагын нялх, бага насны хүүхэдтэй 71 албан хаагч ажил дээрээ хүүхдээ хөхүүлэх, живхийг нь солих, саасан хөхнийхөө сүүг хадгалах боломжоор хангагдаж, эхийн сүүгээр хооллолтын байдал нэмэгдэхэд эерэгээр нөлөөлсөн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Аяныг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд амжилттай оролцсон байгуулууллагуудын шагналыг 2021 оны 11 дүгээр сард гардуулсан юм.

Илгээх
Жиргэх
Хуваалцах