Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

Дотоод сургалтын цагаар

Тус хэлтсийн долоо хоног бүрийн “Пүрэв” гаригт зохион байгуулдаг дотоод сургалтын цагаар аймгийн “Насан туршийн боловсролын төв”-д захиалгат сургалт зохион байгуулах хүсэлт хүргүүлж, тус төвийн сургалтын менежер Л.Баяржаргал энэ удаагийн сургалтаар “Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага” сэдвээр сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр нийт алба хаагчдад зохион байгууллаа. Сургалтад тус хэлтсийн төвийн албан хаагчид танхимаар, сумын албан хаагчид цахим /zoom/-аар оролцлоо.
Хамтран ажилласан Баянхонгор аймгийн Насан туршийн боловсрол төвийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.
Илгээх
Жиргэх
Хуваалцах