Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

СУМДЫН ЗДТГ-ЫН ДАРГА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, хууль эрх зүйн мэргэжилтнүүдийг чадавхжуулахаар гурван өдрийн хөтөлбөрт багц сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад 23 агентлаг, 20 сумын ЗДТГ-ын дарга, Нийгмийн бодлого, Хууль эрх зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны 60 гаруй албан хаагчид хамрагдаж байгаа ажээ.
Тус Чадавхжуулах багц сургалтад хамрагдсан сумдынхан сургалтын эхний өдрийн орой Аймгийн засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудад энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээгээр хамгийн өндөр үнэлгээ авсан Татварын хэлтсийн ажил байдалтай биечлэн танилцсан байна.
Татварын хэлтсийн ажлын байрны нөхцөл, ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал, төрийн албаны стандарчлалыг бусдад үлгэр дууриал болохуйцаар хангасан, ажлын байрыг тохижуулсныг Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва, тасгийн дарга Д.Мөнх-Эрдэнэ нар Тамгын газрын дарга нар болон хууль эрх зүйн мэргэжилтнүүдэд ажлаа танилцуулсны дараа тус байгууллагын албан конторуудын тохижилт, Хөдөө сумдын татварын байцаагчдын амрах өрөө, чөлөөт цагаа өнгөрүүлэх фетнесийн болон ширээний теннис, ажилтнуудын хүүхэд саатуулах өрөө авто машины гарааш, байцаагчдын албан конторууд,архив бичиг хэргийн өрөө зэргүүдийн тохижилтыг ажилтнууд өөрсдөө сэтгэл гарган үлгэр жишээ тохижуулсан зэргийг үзэж сонирхсон байна.
Татварын хэлтсийн хамт олны зүгээс тус байгууллагын ажил үйлстэй танилцсан бүх сумдынханд Татварын хэлтсийн мэдээллийн иж бүрэн самбаруудыг гардуулж ажлын амжилт хүссэн байна. Сумдынхан Татварын хэлтсийн ажил байдалтай танилцсанаар олон шинэ санаа, туршлагыг олж авсан ажээ.
Илгээх
Жиргэх
Хуваалцах