Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗАР

Төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулав.

Тус хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Б.Янжинбадам, Д.Алтанцэцэг нар хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон тайлан гаргах, тайлангаар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх талаарх сургалт мэдээллийг Баянхонгор аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд 2022 оны 02 дугаар сарын 14-нд төвийн албан хаагчдад танхимаар, хөдөө сумдад албан хаагчдад цахим /zoom/-аар зохион байгууллаа. Сургалтад нийт аймгийн төв болон орон нутагт ажиллаж байгаа 125 албан хаагч хамрагдлаа.
👮‍♀️👮👮‍♂️ Хамтран ажилласан Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Бид татварын хууль тогтоомж, тайлан гаргах арга зүйн сургалтын захиалга хүлээн авна. Та бүхэн хүсэлтээ 70443006 дугаар утсанд ирүүлэхийг хүсье. 💯💯💯
Илгээх
Жиргэх
Хуваалцах