Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

ШИНЭ ТАТВАР ТӨЛӨГЧДӨД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШИНЭ ТАТВАР ТӨЛӨГЧДӨД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Татварын боловсролын жил” үндсэн зорилтын хүрээнд Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран 2021, 2022 онд шинээр үүсгэн байгуулагдсан татвар төлөгчдөд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Татварын хууль тогтоомжийн сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар “Татварын хууль тогтоомжийн шинэчлэл”, “Татвар төлөгчийн бүртгэл, цахим тайлангийн систем”, “Татварын ногдол, төлөлт, төлбөрийн баримт олголт”, “Татварын хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал” , “ААНОАТ, Суутган-1 татварын тайлан гаргах аргачлал, заавар, зөвлөмж” сэдвийн хүрээнд шинэ татвар төлөгчдөд зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Энэ удаагийн сургалт нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST хөтөлбөр)-ийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд сургалтын төгсгөлд сургалтад оролцсон татвар төлөгчдөд Хөгжлийн шийдэл ТББ-аас бичиг хэрэгслийн багцыг олгосон юм.
Илгээх
Жиргэх
Хуваалцах