Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗАР

2021 ОНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГЭЭР БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

2021 ОНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГЭЭР БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА
Баянхонгор аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022.02.27-ний өдөр зохион байгуулагдлаа.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, аймгийн Засаг даргын 2021 оны А/142 дугаар захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу явуулсан хяналт, шинжилгээ, үнэлгээний эцсийн дүнг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргажээ.
Аймгийн Засаг даргын дэргэдэх эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр 97 хувь буюу 4,85 оноогоор “Тэргүүний байгууллага” –аар С.Рэнцэндагва даргатай Татварын хэлтэс шалгаран 4,0 сая төгрөгөөр шагнууллаа.
Тэргүүний байгууллагын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхсоёл болон АЗДТГ-ын хэлтсийн дарга нарын хамт зөвлөгөөнд оролцогч нийт удирдлагуудын өмнө гардуулж халуун баяр хүргэлээ.
Баянхонгор аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагч Д.Мөнхсайхан, татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва нар 2022 онд хамтран ажиллах үр дүн, хариуцлагын гэрээг байгуулж, Гүйцэтгэлийн төлөвлөгөөг аймгийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр буюу 2022.02.27-ны өдөр баталлаа.
Тус хамтран ажиллах гэрээ нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой юм.
Илгээх
Жиргэх
Хуваалцах