Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС ТАТВАРЫН АЛБАНЫ “2021 ОНЫ ШИЛДЭГ ХАРЪЯА НЭГЖ”-ЭЭР, ХЭЛТСИЙН ДАРГА С.РЭНЦЭНДАГВА “ШИЛДЭГ УДИРДАХ АЖИЛТАН”-ААР ШАЛГАРЛАА.

Монголын татварын албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн 2022 оны 3 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Уг сургалт, зөвлөгөөнөөр 2021 оны ажлаа дүгнэж, татварын албанд хийгдэж байгаа цахим шинэчлэл, хууль тогтоомжид орсон өөрчлөлтийг танилцуулж, татварын хуулийг хэрэгжүүлэхэд татварын албадад гарч буй ололт амжилтаа дүгнэлээ. Монголын татварын алба 2021 онд улс, орон нутгийн төсөвт 7.2 их наяд төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 100 хувь биелүүлжээ.
Баянхонгор аймгийн Татварын хэлтэс Татварын албаны 2021 оны “Шилдэг харъяа нэгж”-ээр шалгарч, “Тэргүүн” байр эзэлсэн бол хэлтсийн дарга С.Рэнцэндагва Татварын албаны 2021 оны “Шилдэг удирдах ажилтан”-аар шалгарчээ. Шагналыг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал гардууллаа.
Илгээх
Жиргэх
Хуваалцах