Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН

Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн ажилтан, албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн гуравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөн, сургалтад тус хэлтсийн төвийн болон сумын татварын улсын байцаагчид оролцож байна. Сургалт, зөвлөгөөнөөр 2021 оны ажлаа дүгнэж, цаашид орон нутагт татварын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар албан хаагчдад чиглэл мэдээлэл өгөх юм.
Өнөөдрийн хөтөлбөрийн дагуу үдээс өмнө татварын бүртгэл, тайлан, хяналт шалгалт, албан хаагчдын ажил үүргийн биелэлт гэсэн чиглэлээр татварын хэлтсийн тасгуудаас 2021 оны тайлан мэдээнд үндэслэн сургалт мэдээллийг өгч байна.
Үдээс хойш хөтөлбөрийн дагуу аймгийн Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, ГХБХБГ, АТҮТ-ийн Баянхонгор аймаг дахь салбар, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаанаас 2021 онд хамтран ажилласан тухай тайлан, 2022 онд хамтран ажиллах ажлуудын талаар мэдээлэл солилцох юм.
Илгээх
Жиргэх
Хуваалцах