Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн ажилтан, албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн гуравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөний эхний өдөр хэлтсийн тасаг албадын дотоод мэдээлэл, цаашид анхаарах асуудлыг хэлэлцсэн бол хөтөлбөрийн дагуу хамтран ажилладаг албан байгууллагуудын мэдээлэл, хамтран ажиллах чиглэл, анхаарах асуудлаар үргэлжилсэн юм.
Сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд хүрэлцэн ирж цаг үеийн мэдээлэл хүргэж хамтран ажилласан аймгийн Цагдаагийн газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ГХБХБГазар, Бөөцагаан-Орог нуурын сав газрын захиргаа, Улсын бүртгэлийн хэлтэс, Автотээврийн Үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Сургалт, зөвлөгөөний үеэр сумдын албан хаагчдын 2021 оны ажлын үр дүнг үнэлж, 2022 оны төрийн жинхэнэ албан хаагчдын Гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа.
Мөн сургалт, зөвлөгөөний үйл ажиллагааны төгсгөлд албан хаагчдын дунд спортын тэмцээн, уралдаан зохион байгууллаа.
Илгээх
Жиргэх
Хуваалцах