Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн “Гэр бүлийн өдөр” энэ сард тохиож байна. Улс эх орны үндэс суурь болсон энэхүү нандин хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны 9-р сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох шийдвэр гаргаж, түүнээс хойш ёсчлон тэмдэглэсээр иржээ.
Дэлхийн улс орнууд гэр бүлийн өдрийг анх тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 27 жил болж байгаа бол Монгол улсын хувьд энэхүү өдрийг 16 дахь жилдээ тэмдэглэж байна.
Тус хэлтэс нь “Гэр бүлийн өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулж, албан хаагчдынхаа гэр бүлийг хүлээн авч, хэлтсийн үйл ажиллагаа, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээг танилцууллаа.
Та бүхнийхээ гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Илгээх
Жиргэх
Хуваалцах