Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗАР

ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ОЮУТНУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс 2023 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулийн оюутан залууст татварын боловсрол олгох, татвар төлөх эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор оюутнуудын дунд Татварын хууль, журам, цахим системийн хүрээнд олимпиадыг 2023.05.11-нд зохион байгуулж, шагналыг 2023.05.12-нд оюутнуудын шагналыг гардууллаа.
-“ТЭРГҮҮН БАЙР”-т ХААИС-ийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн оюутан Б.Заяасүрэн
-“ДЭД БАЙР”-тХААИС-ийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн оюутан Б.Цэнд-Аюуш
-“ГУТГААР БАЙР”-т ХААИС-ийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн оюутан Б.Өлзийхүү нар тус тус шалгарчээ.
Өөрсдийн оюун бодол, ур чадвараа гарган оролцсон бүх оюутнууддаа БАЯРЛАЛАА.
Илгээх
Жиргэх
Хуваалцах