Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗАР

СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

🇲🇳🇲🇳🇲🇳 Хэлтсийн даргын баталсан удирдамжийн хүрээнд тус хэлтсийн ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 1, 2-ний өдрүүдэд Жинст, Богд, Баянлиг, Баянговь сумдад ажиллаж, сумын Засаг дарга болон ЗДТГ-ын дарга, санхүүгийн албаны бүрэлдэхүүн, багийн Засаг дарга нартай улс, орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл, тасарч байгаа татварын төрлүүдийг биелүүлэх чиглэлээр уулзалт, ярилцлага зохион байгуулж, төсвийн орлого бүрдүүлэлтэд анхаарч эрчимжүүлсэн ажил арга хэмжээнүүд зохион байгуулахаар боллоо.Энэ үеэр ажлын хэсгээс тухайн сумдад худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн удирдлага, нягтлан бодогч, татвар төлөгч иргэдэд Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд сургалт мэдээлэл өгч, сумдын татварын улсын байцаагчийн 2023 оны үйл ажиллагаанд зөвлөн туслах, явцын хяналт шалгалт зохион байгуулж байна.
Мөн тухайн сумдад үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр, үйлчилгээний цэгүүдэд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, төлбөрийн баримт өгөх хялбар боломжуудыг танилцуулж, баримт олголтыг эрчимжүүлж байна.
Илгээх
Жиргэх
Хуваалцах