Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗАР

НЭГ ХУВИЙН ТАТВАР” СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Нийслэл, дүүргийн хувиараа бизнес эрхлэгч иргэдийн төлөөллийг оролцуулан “Нэг хувийн татвар” арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд ТЕГ-ын дарга Б.Заяабал татварын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хийгдсэн шинэчлэлээ танилцууллаа. Монголын татварын алба нь үйлчилгээгээ бүрэн цахилцуулснаар бүртгүүлэхэд 2 минут, татвар төлөхөд 20 секунд, татварын тайлангийн мэдээллийг бэлтгэж өгдөг болсноор иргэдийн татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх идэвх нэмэгдсэнийг онцоллоо. Тухайлбал; 2019 онд татварын албанд 91,814 иргэн тайлангаа ирүүлдэг байсан бол 2022 онд 293,963 иргэн тайлангаа ирүүлжээ.
Мөн эрсдэлийн үнэлгээг татвар төлөгчид өөрт нь мэдээлж, татвар төлөгч өөрөө алдаж байгаа хэсгээ засварласнаар татварын хяналт шалгалтад орохгүй байх боломжтой болсон нь төрийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгах зорилтын хүрээнд хийсэн томоохон шинэчлэл гэв.
Монголын татварын албаны зорилго нь татвар төлөгчид сайн дураар хуулиа даган мөрдөж татварын скорингийн “А” үнэлгээтэй болгох бөгөөд ингэж чадвал татварын хууль тэгш хэрэгжиж, нийгэмд шударга ёс тогтох хөрс болно гэв. Эцэст нь иргэд, татвар төлөгчдийг цахим системтэйгээ харилцах чадварт суралцаад татварт таньдаг хүн хайх хэрэггүй хэмээн уриаллаа.
Сургалтад ирсэн татвар төлөгчид татварын албатай нягт хамтран ажиллаж, харилцан ойлголцож явах, сургалт мэдээллээ тогтмолжуулах зэрэг хүсэлтүүдийг хэлж байлаа.
ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг сурталчлан таниулах, хуулийн дагуу үүсэж байгаа эрхээ эдлэх, үүргээ гүйцэтгэж эрсдэлд орохгүй байх чиглэлээр аймаг, нийслэл, дүүргийн татварын албад сургалт мэдээллийг тогтмол өгөхөөр боллоо.
Илгээх
Жиргэх
Хуваалцах