Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Төрийн албаны тухай хууль, тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу өнөөдөр /2023.11.30/ зохион байгууллаа.
Тангараг өргөх үйл ажиллагаанд тус хэлтсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Б.Чулуунбаатар (Эрдэнэцогт сум), Ү.Зандраасүрэн (Баян-Өндөр сум), Б.Жаргалсүрэн (ХҮрээмарал сум), Б.Үлэмсонин (Баян-Овоо сум) нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Та бүхэнд амжилт хүсье.
Илгээх
Жиргэх
Хуваалцах