Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

Дэлхийн “Гэр бүлийн өдөр” энэ сард тохиож байна.

Дэлхийн “Гэр бүлийн өдөр” энэ сард тохиож байна. Улс эх орны үндэс суурь болсон энэхүү нандин хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны 9-р сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох шийдвэр гаргаж, түүнээс хойш ёсчлон тэмдэглэсээр иржээ.
Дэлхийн “Гэр бүлийн өдөр” болон Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 он 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар захирамжаар 2024 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан байгууллагын ажилчин, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилтуудыг хэрэгжүүлэх, албан хаагчдын хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, татварын газрын ажилчдыг гэр бүлээрээ хамтдаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, гэр бүлийн тангарга өргөх бие биенээ хүндэтгэх зорилгын хүрээнд Баянхонгор аймгийн Татварын газар албан хаагчдын гэр бүлийн хүрээнд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.
Та бүхэнд Дэлхийн “Гэр бүлийн өдөр”-ийн мэнд хүргэж аз жаргал хүсье.
Илгээх
Жиргэх
Хуваалцах