Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

“ТАТВАР ХӨГЖЛИЙН ҮНДЭС” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЧ, ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

Монголын татварын алба 2024 оны “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийг угтан ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудын татварын тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 1-4 дүгээр анги буюу бага анги, 5-9 дүгээр анги буюу дунд анги, 10-12 дугаар анги буюу ахлах анги гэсэн 3 насны ангилалаар “ТАТВАР ХӨГЖЛИЙН ҮНДЭС” гар зургийн уралдааныг зохион байгуулсан.
Гар зургийн уралдаанд аймгийн харьяа ерөнхий боловсролын 7 сургууль, сумдын ерөнхий боловсролын сургуулийн 19 сургууль хамруулж, нийт 124 бүтээлээр цахим татварын талаар өөрийн ойлголтыг зургаар дүрслэн бүтээлүүд ирүүлсэн байна.
Ахлах анги 1 дүгээр байр Баянлиг сумын ЕБС 10а ангийн Ч.Пүрэвсүрэн
Ахлах анги 2 дугаар байр Номгон12-1 Л.Анужин
Ахлах анги 3 дугаар байр Соого сейко 11а Б.Ням-Очир
Дунд анги 1 дүгээр байр Соого сейко 6а Б.Нацагням
Дунд анги 2 дугаар байр Эрдэм 7б Б.Цолмон
ДУнд анги 3 дугаар байр Эрдэм 6а М.Алтанцэцэг
Бага анги 1 дүгээр байр Номгон 2в О.Гийгүүлэн
Бага анги 2 дугаар байр Төгс алгоритм 2а Д.Амаржаргал
Бага анги 3 дугаар байр Баянлиг 4б Б.Түвшинсайхан нарын бүтээл тус бүр шалгарсан байна.
Номундалай сургуулийн Л.Эрдэнэсүрэн багштай 5д ангийн хамт олон ангиараа
бидэнд бүтээлээ ирүүлсэн байна.
Бүтээлээ ирүүлсэн хүүхэд багачууддаа баярлалаа.
Илгээх
Жиргэх
Хуваалцах